• Л.Наранбаатар сонгуульд нэр дэвших боломжгүй боллоо

    “Сахигтун! Үндсэн хуулийн 19” эвсэл, Л.Наранбаатарын нэхэмжлэлтэй, Сонгуулийн ерөнхий хороонд холбогдох захиргааны хэргийн шүүх хуралдаан 2020 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 15 цагт Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд болж өндөрлөв.

    Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг /ЗХШХШТх-ийн 106 дугаар зүйлийн 106.3.14-т заасныг үндэслэн/ бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

    Л.Наранбаатар нь Сонгуулийн ерөнхий хороонд холбогдуулан “Сонгуулийн ерөнхий хорооны 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 150 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах, Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчээр бүртгэж, нэр дэвшигчийн үнэмлэх олгохыг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан юм.

    – Л.Наранбаатараас Сонгуулийн ерөнхий хороонд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг 2020.06.02-нд шүүх хүлээж авсан.
    – 2020.06.03-нд шүүхээс захиргааны хэрэг үүсгэж, Сонгуулийн ерөнхий хороог дуудсан.
    – 2020.06.04-нд хариуцагч шүүхэд хүрэлцэн ирж нэхэмжлэлийн хувийг гардаж аваад 2020.06.08-нд хариу тайлбар ирүүлсэн.
    – 2020.06.08-ны өдөр Шүүх хуралдааныг товлон зарлах урьдчилсан хэлэлцүүлгийг хийж шүүх хуралдааныг 2020.06.12 өдөр хийхээр товлосон.
    – 2020.06.12-нд товлосон уг шүүх хуралдаан дээр Ш.Ганболдын гаргасан гуравдагч этгээдээр оролцох хүсэлтийг хэлэлцээд, хүлээн авч, нэхэмжлэлийн хувийг гардуулах ажиллагааг хийхээр хойшлуулсан.
    – 2020.06.16-ны өдрийн шүүх хуралдаанаар “Сахигтун! Үндсэн хуулийн 19” эвсэл, Л.Наранбаатарын гаргасан “Сонгуулийн ерөнхий хорооны 2020 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 150 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах, Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчээр бүртгэж, нэр дэвшигчийн үнэмлэх олгохыг даалгах” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

    ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХ

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ