• АстраЗенека компанийн бүтээж буй вакцин нь коронавирусээс ердөө нэг жилийн хугацаанд хамгаална

    2020-06-16

    АстраЗенека компанийн Оксфордын Их сургуулийн эрдэмтэдтэй хамтран бүтээж буй коронавирусын эсрэг вакцин нь вирусээс ердөө нэг жилийн хугацаанд хамгаалах чадвартай болохыг тус компанийн гүйцэтгэх захирал ярилцлаганд орох үеэрээ хэлжээ.

    Одоогоор тус түншлэл нь вакцинаа эмнэлзүйн гуравдугаар шатны туршилтад оруулаад байгаа юм. Эмнэлзүйн туршилтыг наймдугаар сарын сүүл, цаад хугацаа нь есдүгээр сар гэхэд дуусгана хэмээн тооцоолжээ. Хэрвээ туршилт амжилттай болвол аравдугаар сараас эхлэн хэрэглэж эхлэх юм.

    Мөн Франц, Герман, Итали, Недерланд болон бусад Европын Холбооны улсуудадаас гадна Англи, Америк улсуудад нийт 400 сая тун вакциныг нийлүүлэхээр гэрээлжээ.

    Эх сурвалж:Reuters

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ