• Хүчирхийлэлд өртсөн хүүхэд,эмэгтэйчүүдийг хамгаалах төвийн тоог хоёроор нэмэгдүүллээ

    2020-06-16

    Жендэрт суурилсан хүчирхийлэл, тэр дундаа гэр бүлийн хүчирхийлэлд өртөгсдөд үйлчилгээ үзүүлэх нэг цэгийн үйлчилгээний төвийг Чингэлтэй болон Сүхбаатар дүүргүүдэд шинээр нээлээ.

    Нээлтийн үйл ажиллагаанд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр, Нийслэлийн засаг даргын орлогч Ш.Анхмаа, ГБХЗХГ-ын Хүүхэд хамгаалал, гэр бүлийн хөгжлийн газрын дарга Н.Өлзийхутаг, Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга Н.Мандуул, НҮБ-ын Хүн амын сангийн Шадар суурин төлөөлөгч А.Илиза нар оролцлоо.

    Швейцарын хөгжлийн агентлагийн санхүүжилтээр Монгол улсын засгийн газар болон НҮБХАС-ийн хамтран хэрэгжүүлж буй Монгол улсад ЖСХ/Жендэрт суурилсан хүчирхийлэл/, тэр дундаа гэр бүлийн хүчирхийллийг таслан зогсоох хариу арга хэмжээ авах үндэсний чадавхийг бэхжүүлэх зорилготой, “ЖСХ-тэй тэмцэх нь” төслийн хүрээнд энэхүү төвүүдийг нээж байгаа юм. Цаашид төслийн хүрээнд нийт 11 төвийг шинээр байгуулснаар НҮБХАС-ын дэмжлэгтэйгээр Монгол улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа Нэг цэгийн үйлчилгээний төв 17 болно.

    Монгол улсын Засгийн газраас хөл хорион дэглэм тогтоосонтой холбоотойгоор зарим өрхийн түвшинд гэр бүлийн хүчирхийллийг дэврээх шалтгаан болж байгааг харгалзан үзэж Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны тавьсан саналын дагуу Швейцарын хөгжлийн агентлагтай зөвшилцөн төслийн төсөвт яаралтай нэмэлт өөрчлөлт оруулж, дүүргийн захиргаанаас байр ажилтнуудын асуудлыг шийдсэнээр энэхүү 2 төвийг байгуулах боломж бүрджээ.

    Эх сурвалж:Нийслэлийн гэр бүл,хүүхэд,залуучуудын хөгжлийн газар

     

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ