2019 онд 10 мянга гаруй хүүхэд амиа алдсан бол 25 мянга гаруй хүүхдийн эрхэнд халджээ

НҮБ 2019 оны хүүхдийн  болон зэвсэгт мөргөлдөөний талаарх жил тутмын тайлан гаргажээ. Тайланд  дурдснаар, 2019 онд НҮБ нь нийт 25 мянга гаруй хүүхдийн эрхэнд халдсан ноцтой  хэргийг шалгасан нь өдөр бүр ойролцоогоор 70 орчим тохиолдолтой тэнцэж, 2018 оны  байдалтай үндсэндээ адил байжээ.

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын Хүүхэд, зэвсэгт  мөргөлдөөний асуудал эрхэлсэн тусгай төлөөлөгч Виржиниа Гамба уг тайлан нийтлэх  хурлын үеэр хэлэхдээ, эдгээр хүүхдүүдийн бага насыг зовлон шаналал, дарангуйлал,  айдас зэрэг орлож байна. Мөргөлдөгч талууд бүгд дайтах ажиллагаа  явуулахаа бодсоноос биш харин хүүхдийг хамгаалахыг үл тоомсорлосон байна.

Үнэндээ өөрсдийн хүүхдүүдээ ч аюулд оруулж байна  гэжээ.

Уг тайланд, 2019 онд мөргөлдөөний улмаас нийт 10 мянга  гаруй хүүхэд амь насаа алдсан буюу хүнд бэртсэн нь 2018 оноос бага зэрэг буурсан  үзүүлэлт юм. Афганистан бол хүүхдүүдэд хамгийн их хохирол амсуулдаг орон хэвээр  байгаа бөгөөд тэдний дараа Сири, Йемен орж байна. Хүүхдүүдийн 25 хувь нь дайн  байлдааны улмаас амь насаа алдаж байна, мөргөлдөгч талууд хүний амь насанд  хүрсэн зэвсгийг зайлуулах үүрэгтэй гэдгийг онцолж байна.

Гамба хэлэхдээ,  энх тайван бол хүүхдийн эсрэг хүчирхийлэл явуулахыг бууруулах хамгийн хүчирхэг арга барил юм, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Гутерриш дэлхий дахин гал  зогсоох тухай өмнө нь олон удаа уриалж байсан нь халдвар тахалтай тэмцэх, бүр  ч урт хугацааны ирээдүйн төлөө зэвсэгт мөргөлдөөнд өртөж буй хүүхдүүд, гэр  бүлүүд амар амгалан амьдрах орчин хангаж, аюулгүй байдлаа хамгаалахыг онцолсоор  ирсэн юм гэжээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ