• Токио хотын захирагчид нэр дэвшигч хэрэв ялалт байгуулвал Олимпыг цуцлахаа амлажээ

    Жүжигчин асан Таро Ямамото Токио хотын захирагчийн сонгуульд нэр дэвшихээ зарласан ба түүний сонгуулийн хөтөлбөрийн гол санаа нь Олимпийг 2021 он хүртэл хойшлуулсан тухай асуудал аж.

    “Би Токиогийн захирагчийн сонгуульд өрсөлдөхөөр шийдсэн. Сонгуулийн хөтөлбөрийнхөө эхэнд би Токиод болох Олимпийг цуцлах шийдвэр гаргана. Дэлхий дээр коронавирусын нөхцөл байдлыг харгалзан үзэхэд наадмыг ирэх жил зохион байгуулах боломжгүй юм. Хэрэв би ялсан тохиолдолд би Олимпийг цуцлахыг шаардах болно” гэж Ямамото Kyodoд ярьжээ.

    Коронавирусын тахлын улмаас Токио хотод болох Олимпыг нэг жилээр хойшлуулсан бөгөөд одоо 2021 оны 7-р сарын 23-наас 8-р сарын 8-ны хооронд зохион байгуулахаар товлоод байна.

    Олимпийн ивээн тэтгэгчдийн ихэнх нь 2021 онд тус наадмыг санхүүжүүлнэ гэдэгт эргэлзэхгүй байгаа талаар өмнө нь мэдээлж байсан юм.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ