• Н.Төгсцогтын чансаа 8-6 болж ахижээ

    Мэргэжлийн боксын “Ринг” сэтгүүлийн газраас уламжлалт чансаагаа шинэчлэн гаргажээ. Нийт гурван жингийн эхний 10 байрт өөрчлөлт гарсан байна.

    79,4 кг

    – Александр Гвоздик (Украин) зодог тайлсан тул чансаанаас хасагдлаа.

    – Сергей Ковалёв (ОХУ) 6-наас 5-р байрт дэвшив.

    – Элейдер Альварес (Колумби) 7-гоос 6-д дэвшсэн.

    – Маркус Браун (АНУ) 8-аас 7-д гарсан.

    – Хильберто Рамирес (Мексик) байраа нэгээр ахиулж, 8-д дэвшлээ.

    – Жо Смит (АНУ) 10-аас 9-д орлоо.

    – Баду Жек (Швед) анх удаа ТОП-10-д багтлаа.

    59 кг

    – Шакур Стивенсон (АНУ) жингээ сольж, Феликс Карабайог (Пуэрто-Рико) ялан, 6-д бичигдэж эхлэв.

    – Тевин Фармер (АНУ) 6-гаас 7-д буулаа.

    – Оскар Вальдес (Мексик) 7-гоос 8-д унасан.

    – Эндрю Кансио (АНУ) 8-аас9-д буужээ.

    – Жесси Магдалено (АНУ) жингээ солиод Йенифель Висентег (Доминикан) ялж, шилдэг 10-т орж ирэв.

    – Энди Кэрролл (Ирланд) эхний 10-аас уналаа.

    – Шавкат Рахимов (Тажикстан) эхний 10-аас уналаа.

    57,2 кг

    – Шакур Стивенсон (АНУ) жингээ сольсон тул чансаанаас гарав.

    – Сю Чхань (Хятад) 6-гаас 5-д шилжлээ.

    – Жесси Магдалено (АНУ) 7-д бичигдэж байсан ч жингээ өөрчилсөн тул чансаанаас гарав.

    – Н.Төгсцогт 8-р байраас 6-д дэвшжээ.

    – Майкл Конлан (Ирланд) 9-өөс 7-д гарлаа.

    – Рубен Вийя (АНУ) 10-аас 8-д байр ахисан.

    – Мигель Марриага (Колумби) шилдэг 10-т багтлаа.

    – Хесус Рохас (Пуэрто-Рико) шилдэг 10-т багтаж, 10-т бичигдлээ.

    Хагас хөнгөн жингийн чансаа (126 фунт / 57,153 кг) Ринг сэтгүүл

    1.         Гэри Расселл АНУ

    2.         Жош Уоррингтон Их Британи

    3.         Карл Фрэмптон Их Британи

    4.         Кид Гэлэхэд Их Британи

    5.         Сю Чхань Хятад

    6.         Н.Төгсцогт Монгол

    7.         Майкл Конлан Ирланд

    8.         Рубен Вийя АНУ

    9.         Мигель Марриага Колумби

    10        Хесус Рохас  Пуэрто-Рико

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ