• Челси зургаан тоглогчоо зарахаар төлөвлөж байна

    “Челси” багаа цэвэрлэхээр бэлдэж байна гэж The Sun мэдээлэв. Клуб зургаан тоглогчоо зарах бодолтой байгаа аж. Тэдгээр нь Темуэ Бакайоко, Миша Батшуайи, Виктор Мозес, Даниел Дринкуотер, Дэвид Заппакоста, Эмерсон нар юм.

    “Челси” Тимо Вернер (Лейпциг), Кай Хавертц (Байерн), Бен Чилвелл (Лестер) -ийг авахыг хүсч байна. Эдгээр наймаа нь клубын зуны зардлыг 250 сая фунт стерлингд хүргэж болзошгүй юм. Лондончууд хөрөнгийнхөө хэсгийг нөхөх бодолтой байгаа.

    “Монако” нь Бакайоког 35 саяар худалдаж авах эрхтэй боловч үүнийг хийхгүй гэнэ. “Интер” болон “Ювентус” клубууд Эмерсоныг авах сонирхолтой байгаа. Түүнчлэн, “Милан”-чууд Мозесийн төлөө 5 саяыг төлөхөд бэлэн байгаа бол “Челси” 10-аар зарах сонирхолтой байна.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ