БЗД-т шинээр ашиглалтад орж буй спорт цогцолборт шөнө,өдрийн алинд нь ч тоголж,наадах нээлттэй

2020-06-16

Нийт 1.8 га талбай бүхий Баянзүрх дүүргийн дөрөвдүгээр хороо буюу Хил хамгаалах Ерөнхий газрын урд талын спортын талбайн тохижилтын ажил дуусч, нээлтэнд нь Хотын дарга С.Амарсайхан, УИХ-ын Б.Саранчимэг, хуульч Б.Энхбаяр нар оролцлоо.

Энэ үеэр Хотын дарга С.Амарсайхан “Орж, гарч, тоголж, чөлөөт цагаа өнгөрүүлж буй хүүхэд, залуучуудаас мөнгө авахгүй. Харин зохион байгуулалттай спортын тэмцээн зохион байгуулах тохиолдолд л журмын дагуу төлбөр авна. Тэр журмыг боловсруулна” хэмээн ярисан юм.

Тус спорт цогцолбор нь хөл бөмбөгийн талбай, сагс, гар бөмбөг, газрын теннисны талбай, 450 метр 4 эгнээ гүйлтийн зориулалтын тартан зам, үзэгчдийн суудал, сүүдрэвч зэргээс бүрдэнэ.

Бас нэгэн давуу тал нь есөн метрийн өндөрт байрлах, 25 ширхэг 2000 ватын хүчин чадал бүхий гэрэлтүүлэгтэй учраас шөнө, өдөр алинд нь ч тоглох боломжтой юм.

Мөн харуулын байрыг бэлдэн, байнгын арчилгаа хамгаалалттай байлгана гэж албаныхан онцолж байлаа.

Дорх бичлэгнээс дроноор авсан спорт цогцолбортой танилцах боломжтой:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ