Тэднийг “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийн хувьцааг худалдан авах Засгийн газрын эрхээс татгалзаж, “Монголын зэс” компанид олгох ажлыг зохион байгуулахад оролцсон хэмээн буруутгаж, шалгах болсон.
Мөн УИХ-ын гишүүн, Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбатыг шүүх хурал өнөөдөр 11.00 цагт нийслэлийн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд товлогдсон.
Шүүх хуралдаанаар түүнийг үргэлжлүүлэн хорих эсэхийг шийдвэрлэнэ. Учир нь зургадугаар сарын 12-нд шүүхээс түүнийг барьцааны төлбөр болох 10 тэрбум төгрөгийг заасан хугацаанд төлөөгүй үндэслэлээр цагдан хорьсон юм. Харин шүүхээс гаргасан эл шийдвэр нь УИХ-ын тухай хууль, УИХ-ын сонгуулийн тухай хуулиудыг тус бүр зөрчсөн гэж үзэж буй.
Түүнийг Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутаг Тост, Тосон бумбын нуруун дахь XV-020922 дугаар бүхий тусгай зөвшөөрөлд хамаарах газрыг өөрийн болгосон гэж үзэн буруутгаж байгаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 cэтгэгдэлтэй