• Биеийн тамир спортыг хөгжүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж байгаа МАН-тай спортын холбоод хүчээ нэгтгэв

    2020-06-16

    МАН-аас УИХ-ын сонгуульд дэвшүүлж буй мөрийн хөтөлбөрийг дэмжиж буйгаа илэрхийлэн Сагсан бөмбөгийн холбоо, Ширээний теннисний холбоо, Бүжгийн спортын холбоо, Монголын буудлага спортын холбоо, Монголын Залуучуудын волейболын холбоо, Монголын чөлөөт бөхийн холбоо зэрэг 17 спортын холбоодын төлөөлөл МАН-тай хамран ажиллах санамж бичиг үзэглэв. МАН-ыг төлөөлж УИХ-ын гишүүн, МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүн, Сонгуулийн ерөнхий зохион байгуулалтын ажлын хэсгийн дарга Я.Содбаатар гарын үсэг зурсан юм.

    Эдгээр спортын холбоод нь энэ удаагийн ээлжит сонгуульд МАН-ыг олонх болж, ялалт байгуулахад дэмжлэг үзүүлэх, улмаар ялалт байгуулсан тохиолдолд мөрийн хөтөлбөрт тусгасан спорт, нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх заалтын хэрэгжилтэд дэмжлэг үзүүлж ажиллах юм.

    УИХ-ын гишүүн Я.Содбаатар “Монгол Улсынхаа нэрийг дэлхийд цуурайтуулж, олон тамирчдыг нэгтгэдэг спортын холбоодын төлөөлөл МАН-ын дэвшүүлж буй мөрийн хөтөлбөрийг дэмжиж, хүчээ нэгтгэн хамтран ажиллахаа илэрхийлсэнд талархал илэрхийлье. МАН-ын мөрийн хөтөлбөртөө спортын чиглэлээр хэд хэдэн томоохон зорилтыг тусгасан. Ялангуяа, спортын дэд бүтэц болох цэнгэлдэх хүрээлэнгүүдийг байгуулах, биеийн тамир, спортын салбарт хөрөнгө оруулсан иргэн, ААН-ийг албан татвараас чөлөөлөх гэх мэт дэвшүүлсэн зорилтуудыг Та бид хамтын хүчээр ажил хэрэг болгоно” гэв.

    МАН-ын мөрийн хөтөлбөртөө “Идэвхтэй эрүүл амьдрал” хөтөлбөрийг үндэсний хэмжээнд хэрэгжүүлж, дасгал хөдөлгөөн, зөв хооллолт, стресс бухимдлаас ангид байх эрүүл амьдралын дадал хэвшлийг төр, хувийн хэвшлийн түншлэлд тулгуурлан хэрэгжүүлнэ гэж тусгасан. Энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд спортын холбоодын үүрэг оролцоо чухал.

    Сумдад биеийн тамирын арга зүйч ажиллуулах тухай хуулийн заалт бий ч өнөөг хүртэл хэрэгжихгүй хэдэн болж болж байгаа. Уг заалт бодитоор хэрэгжиж 21 аймгийн 330 сумдад биеийн тамирын арга зүйч ажиллаж эхэлснээр нийтийн биеийн тамирыг жинхэнэ утгаар нь хөгжүүлэх үндэс болно гэж Монголын мастеруудын биеийн тамир спортын хорооны ерөнхийлөгч, Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Ч.Наранбаатар хэлсэн. Тэрээр “МАН нэг талаас улстөрийн ууган нам. Нөгөө талаас Монгол Улсын хэмжээнд биеийн тамир спортыг хөгжүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж байгаа нам гэдгийг спортын холбоод хүлээн зөвшөөрч хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурж байна. Мөрийн хөтөлбөрт биеийн тамир спортын талаар маш олон заалт, бүтээн байгуулалтын ажлыг хийхээр төлөвлөж тусгасан. Жишээлбэл, Үндэсний спортын цэнгэлдэх хүрээлэнтэй болох, дугуйн зам тавих гэх мэт олон бүтээн байгуулалт хийхээр төлөвлөсөн байна. Тиймээс бид МАН-ын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд хүчээ нэгтгэн дэмжихээ илэрхийлж байна” гэсэн.

    МАН-ын мөрийн хөтөлбөрт биеийн тамир, спортыг дэмжсэн дараах заалтуудыг тусгажээ.

    Спортын менежментийг сайжруулах, баг тамирчид дасгалжуулагчдын нийгэм эдийн засгийн ач холбогдол бүхий чухал ач холбогдолтой зүйл заалтууд тусгасан.
    Спортын дасгалжуулагчдыг мэргэшүүлэх сургалтын тогтолцоог сайжруулж, биеийн тамир, спортын арга зүйчийн ажлын байрыг нэмэгдүүлж, сум бүрд биеийн тамирын арга зүйч ажиллуулах,
    Биеийн тамир, спортод хөрөнгө оруулалт хийсэн хувь хүн, аж ахуйн нэгжид татварын хөнгөлөлт үзүүлэх,
    Магадлан итгэмжлэгдсэн спортын клубт хамрагдаж буй төлбөр тооцоог эрүүл мэндийн даатгалаар төлдөг болгож, спортоор хичээллэдэг иргэдийн тоог нэмэгдүүлэх,
    Монголын үндэсний баяр наадам, үндэсний спортын язгуур шинжийг хадгалан уламжлуулах, олон улсад сурталчлан таниулах хүрээнд дэлхийн нүүдэлчдийн их наадмыг тогтмол зохион байгуулж, хөгжлийн шинэ шатанд гаргахад дэмжлэг үзүүлэх,
    Үндэсний шигшээ багийн спортын төрөл, бүрэлдэхүүнийг нэмэгдүүлж, тамирчид амжилтаа ахиулан, тив, дэлхийн түвшинд хүрэхэд дэмжлэг үзүүлэх,
    Үндэсний цэнгэлдэх хүрээлэн, битүү дээвэртэй өвлийн спортын ордон, Пара олимпын болон үндэсний спортын цогцолборыг барих,
    Иргэд идэвхтэй хөдөлгөөн хийх, уулын болон явган аялал, дугуйн спорт зэрэг нийтийн биеийн тамирын төрлүүдийг дэмжиж, хамрах хүрээг өргөжүүлэх,

    МАН-ын сонгуулийн штаб

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ