• Кенийн засгийн газар 2021 оны Сафари ралли зэрэг тэмцээнийг 140 сая ам.доллараар санхүүжүүлнэ

    Энэ жил Кенид “Сафари ралли” буюу дэлхийн раллийн аварга шалгаруулах тэмцээн хуанлийн дагуу буцаж ирэх ёстой байв.

    Арга хэмжээний үеэр террорист халдлага хийнэ гэж сүрдүүлсэн алан хядагчид хүртэл Кенийн засгийн газрыг айлгаагүй.

    Харамсалтай нь, тэд хүлээж байгаагүй газраас асуудал үүсчээ. Коронавирусын тахал өвчний улмаас уралдааныг зохион байгуулагчид тэмцээнээ цуцлах шаардлагатай болсон аж.

    Гэсэн хэдий ч сонирхсон бүх хүмүүсийн урам хугарахгүй байгаа бөгөөд ирэх жил уралдааныг зохион байгуулна гэж найдаж байна.

    Кенийн засгийн газар “Сафари” раллиг ирэх жил болох олон улсын хөнгөн атлетикийн аварга шалгаруулах тэмцээн, тивийн хөнгөн атлетикийн цуврал тэмцээний хамт оруулсан зохион байгуулна гэжээ. Эдгээр тэмцээнд зориулж төсвөөсөө 140 сая доллар хуваарилна.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ