• Д.Нямхүү:Хамгийн их санаа зовж байсан элэгний хавдартай, 64 настай эмэгтэй эдгээд гарлаа

    2020-06-15

    Өчигдөр нийт 252 хүнд шинжилгээ хийснээс бүгдэнд нь коронавирус илрээгүй байна. Үүнд:

    • Тавдугаар сарын 26-нд Москва-Улаанбаатарын онгоцоор ирсэн хүмүүсинй давтан шинжилгээ
    • Алтанбулагийн боомтоор орж ирсэн 27 жолооч нарын шинжилгээ тус тус халдваргүй гарчээ.

    ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү “Өнөөдөр мөн сайн мэдээтэй. 10 хүн эдгэрч дараагийн шатны сувилалд шилжлээ. Үүний найм нь оюутан байгаа бол хоёр нь 49-65 насных байна. Оюутнууд ихэвчлэн 17-19 хоног эмчлэгдээд гарч байна.

    Мөн бидний хамгийн их санаа зовж байсан элэгний хавдартай, 64 настай эмэгтэй 45 хоног эмчлэгдэж, эдгээд гарсан сайхан мэдээтэй байна” хэмээн ярилаа.

    Мөн 49 настай нэг иргэн 55 хоног эмчлэгдэн, эдгэрчээ.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ