• Шинжээчид Хятадын хүнсний захад гарсан халдварыг коронавирусээр бохирлогдсон махнаас гаралтай гэж дүгнэжээ

    2020-06-15

    Эрүүл мэндийн яамнаас COVID-19 өвчлөлийн талаарх ээлжит мэдээллээ хийж байна.

    Сүүлийн 24 цагийн хугацаанд дэлхий даяар 118 мянган хүн шинээр өвчилж, гурван мянган хүн нас баржээ.

    • АНУ-д 25,400 шинэ тохиолдол, 640 нас баралт
    • Бразил 17,100 шинэ тохиолдол, 612 нас баралт
    • Энэтхэг улсад 11,900 шинэ тохиолдол, 311 нас баралт
    • БНСУ-д 37 шинэ тохиолдол
    • Хятад улсад 49 шинэ тохиолдол тус тус бүртгэгдсэнээс 46 нь Бээжин хотод,үлдсэн гурав нь Хубэй мужид бүртгэгджээ.

    Хубэй мужид бүртгэгдсэн гурван тохиолдол нь Бээжингийн “Синфади” хүнсний захтай тархвар зүйн хувьд холбоотой байжээ. “Синфади” хүнсний захад голомтлон гарсан халдвар нь бараа, бүтээгдэхүүнээр дамжин гаднаас халдвар зөөвөрлөгдсөн гэж мэргэжилтнүүд үзэж байна. Тодруулбал, коронавирусээр бохирлогдсон далайн бүтээгдэхүүн, махнаас гаралтай байж болзошгүй гэж үзжээ.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ