• Хүнсний аюулгүй  байдлыг хангах 5 зарчим

    2020-06-15

    Аюулгүй хүнс гэж юуг хэлэх вэ?

    Аюулгүй хүнс гэдэг нь хор хөнөөл, гэмтэл, өвчин үүсгэх буюу эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлдэггүй хүнсийг хэлдэг. Хүнсний аюулгүй байдлын гол хүчин зүйл нь мэдээж эрүүл ахуйн шаардлага, чанар юм.

    Гэр орондоо бэлтгэж буй хүнснийхээ аюулгүй байдлыг хэрхэн хангах  талаарх зөвлөмжийг хүргэж байна. Нийгмийн эрүүл мэндийн төвөөс  хүнсний аюулгүй  байдлыг хангах 5 зарчмыг гаргажээ.

    1. Эрүүл цэвэр байх

    Гараа бохирдох бүрд сайтар савандаж угаах.

    Өвдсөн үедээ хоол бэлтгэх ажиллагаанд оролцохгүй  байх.

    Шууд хэрэглэж бүтээгдэхүүнийг бохир гараар барихгүй байх.

    1. Зохих хэмд зөв хадгалах

    Хүйтнээр  нь байлгах хоол хүнсийг 5 С ба түүнээс бага хэмд хадгална.

    Халуунаар нь байлгах хоол хүнсийг 60 С ба түүнээс дээш хэмд хадгална.

    1. Хөндлөнгийн бохирдлоос сэргийлэх

    Түүхий хүнсний бүтээгдэхүүнийг жимс, талх зэрэг шууд идэх мөн чанаж болгосон хоол, хүнстэй хамд хадгалахгүй байх.

    Түүхий бүтээгдэхүүнд хэрэглэх гамбанз, тавиур мод, хутга, заазуур, сав, сулутуурыг шууд идэх хүнсэнд хэрэглэхгүй байх.

    1. Угаах, зайлах ариутгах

    Зориулалтын шингэнээр сайтар угааж, цэвэрлэх

    Цэвэр усаар зайлах.

    Хоолны хэрэгсэл, сав, суулга, тоног төхөөрөмжийг байнга угааж цэвэрлэн ариутгана.

    1. Гүйцэт чанах зөв хөргөх

    Хоол, хүнсийг гүйцэт чанаж болгоно.

    Чанаж болгосон хоолны гүний хэм 70 С ба түүнээс дээш байна.

    Эх сурвалж:НЭМҮТ

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ