С.Баяр, С.Баярцогт нарт холбогдох шүүх хурал эхэллээ

С.Баяр нарын  долоон хүнд холбогдох шүүх хурал өнөөдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд эхэлжээ.  

Шүүх хуралдааны урьдчилсан хэлэлцүүлэг тавдугаар сарын 11-ны өдөр болж гэм буруугийн шүүх хурлыг тавдугаар сарын 25-ны 09.00 цагт хийхээр товлосон.

Тухайн өдөр шүүх хурал цагтаа эхэлсэн ч шүүгдэгч С.Баярын биеийн байдал тааруу, түүнийг нь эмч нарын магадлан бичгээр тодорхойлсон, шүүгдэгч С.Баярцогтын өмгөөлөгч Г.Орхон шүүх хуралдаан давхацсаны улмаас шүүх хурлыг өнөөдөр хүртэл хойшлуулаад байв. 

Прокуророос  Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байсан С.Баяр, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргаар ажиллаж байсан С.Баярцогт, Эрдэнэс монгол компанийн удирдах албан тушаалд ажиллаж байсан Б.Бямбасайхан, Д.Ганболд нарын долоон хүнд холбогдох эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, үндэслэлгүй хөрөнгөжсөн, мөнгө угаасан үйлдэлтэй хэрэгт гуравдугаар сарын 9-ний өдөр яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн байдаг.

Харин Ч.Сайханбилэг гадааадад байгаа учир хэргийг нь тусгаарлаад байгаа юм

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ