• Ялагч Х.Ядам “Renault Kaptur” машины эзэн болж, уран бүтээлийн гэрээ хийх эрхтэй боллоо

    Монголчуудыг амралтын өдрүүдэд дэлгэцний өмнө уяж чадсан “The Voice of Mongolia” шоуны финалын шатны шалгаруулалт болж, оролцогч Х.Ядам түрүүллээ.

    Финалын шатанд Э.Дашням, Г.Эрмүүн, Х.Ядам, Б.Оюу нар тунаж үлдсэн. Тэд үзүүлбэрээ үзүүлж дууссаны дараа үзэгчдийн саналаар Д.Болд шүүгчийн багийн төлөөлөл Х.Ядам, Д.Отгонбаяр шүүгчийн багийн төлөөлөл Б.Оюу нар шалгарсан.

    Улмаар хоёр оролцогчийн дунд дахин санал хураалт явуулахад, Х.Ядам нийт санал өгсөн оролцогчдын 58 хувийн саналаар түрүүллээ.

    “The Voice of Mongolia” шоуны хоёр дахь улирлын тэмцээний ялагчаар Х.Ядам тодорч, Renault Kaptur машины эзэн болохоос гадна уран бүтээлийн гэрээ байгуулах эрхийн эзэн боллоо.

    https://www.youtube.com/results?search_query=voice+mongolia

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ