• Бээжингийн “Синфади” хүнсний зах 10 мянган ажилчдаа бүгдийг нь шинжилгээнд хамруулна

    2020-06-14

    Азийн Солонгос, Хятад зэрэг улс орнуудад коронавирусын халдвар гарах эрсдэл үүсээд байна. Сүүлийн 24 цагийн хугацаанд:

    • АНУ-д 22,300 шинэ тохиолдол, 711 нас баралт
    • Бразил улсад 21,700 шинэ тохиолдол, 892 нас баралт
    • Энэтхэг улсад 11,000 шинэ тохиолдол тус тус бүртгэгджээ.

    БНХАУ-д 57 шинэ тохиолдол бүртгэгдсэнээс 38 нь дотоодын халдвар бөгөөд эдгээрийн 36 нь Бээжин хотод бүртгэгдсэн байна. Харин үлдсэн хоёр нь Бээжин хотын тохиолдлуудтай хавьтал болсон байжээ.

    Бээжин хотын тохиолдлууд нь “Синфади “хүнсний бөөний төвтэй тархвар зүйн хувьд холбоотой байжээ. Улмаар тус захад ажилладаг 10 мянган хүнийг шинжилгээнд хамруулах болсон байна.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ