Хоёр давхар цахилгаан автобус ирэх долоо хоногоос нийтийн тээврийн үйлчилгээнд явж эхэлнэ

2020-06-14

Өнөөдөр хотын дарга С.Амарсайхан хоёр давхар автобусаар өөрийн биеэр зорчиж, аюулгүй байдалд хяналт тавин ажиллалаа. Тэрээр Баруун 4 замаас Зүүн 4 зам хүртэл зорчсон юм.

Ийнхүү зорчих үеэр жолооч, ажилчдад үйл ажиллагааны үед мөрдөх аюулгүйн дүрэм журмыг чандалан сахихыг сануулж байлаа.

Энэхүү хоёр давхар, эко автобус нь ирэх долоо хоногоос нийтийн тээврийн үйлчилгээнд маршрутын дагуу явж эхлэх талаар албаныхан мэдээлж байлаа. Хоёр давхар, эко буюу цахилгаан автобус нь нэг бүрэн цэнэглэлтээрээ  хоёр өдөр буюу  400 км явах хүчин чадалтай юм.

Нийт 70 хүний суудалтай. Мөн давхар шилтэй учраас өвөл цанатахгүй, харин зундаа халууны үед эйр кондишнтой учраас тухтай юм.

Шууд үзэх:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ