• Бээжинд коронавирусын 57 шинэ тохиолдол илэрсний улмаас онц байдал тогтоожээ

    2020-06-14

    БНХАУ-д зургадугаар сарын 13-ны байдлаар COVID-19-ийн 57 шинэ тохиолдол бүртгэгдсэн нь сүүлийн хоёр сарын хугацаанд бүртгэгдсэн хамгийн өндөр тоо юм.

    Эдгээр тохиолдол Бээжин  хотын баруун өмнөд Фэнтай дүүргийн Шинфади бөөний худалдааны захаас бүртгэгдсэн бөгөөд  517 хүнээс шинжилгээ авч илрүүлжээ.  Уг зах нь  хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний бөөний хамгийн том зах аж. Ингэж гэнэт олноор нэг дороос коронавирусын халдвар илэрснийг Хятад дахь хоёр дахь давалгаа гэж судлаачид үзэж байна. Өчигдрөөс эхлэн Бээжин хотод олныг хамарсан арга хэмжээг хориглож, онц байдал тогтоожээ.

    Өнөөдрийн байдлаар БНХАУ-д   COVID-19-өөр өвчилсөн тохиолдлын нийт тоо одоогоор 83132, нас барсан хүний тоо   4634-д хүрээд байгаа юм.

    Эх сурвалж:reuters.com

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ