• Энэтхэгийн 50 мянган жилийн настай нуур улаан, ягаан өнгөтэй болон хувирчээ

    2020-06-12
    Энэтхэгийн Махараштра муж дахь 50 мянган жилийн настай Лонар нуур улаан ягаан өнгөтэй болон хувирчээ. Мэргэжилтнүүд урьдчилсан байдлаар усан дахь давслагйин агуулга нэмэгдсэнтэй холбоотойгоор ийнхүү өнгө нь өөрчлөгдсөн гэж үзэж байна.
    Сүүлийн жилүүдэд нуурын усны төвшин багасаж, эсрэгээрээ давсжилт нэмэгдсэнээр ийнхүү өнгөний өөрчлөлт өгч байна хэмээн таамаглаж байна. Гэхдээ эцсийн дүгнэлт лаборатори луу явуулсан сорьцийн шинжилгээний хариунаас тодорхой болно гэжээ. Энэхүү Лонар нуур нь Мумбай хотоос 500 километрийн зайд байршилтай бөгөөд 50 мянган жилийн өмнө үүссэн гэж үздэг байна. Тус улсыг зорин ирсэн жуулчдын болон эрдэмтдийн хувьд алдартай байгалийн нэгэн тогтцод тооцогддог байна.
    Эх сурвалж:Cnn
    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ