• Өвөл, зуны олимп хоорондоо зургаахан сарын зайтай зохиогдоно

    Цар тахлын улмаас бүтэн жилээр хойшлогдсон Токиогийн зуны олимп 2021 оны 7-р сард нээгдэх товтой байгаа бол түүнээс зургаахан сарын дараа Бээжингийн өвлийн олимпын нээлт болно.

    Олон улсын олимпын хорооны Бээжингийн 2022 оны өвлийн олимпын зохицуулах хороо 5 дахь хурлаа 8, 9-нд видео хэлбэрээр зохион байгуулсан бол, хоёр олимп ойрхон зохиогдох гэж байгаа учраас нөхцөл боломжоо хуваалцаж, сорилт, асуудлаа хамтарч шийднэ гэдэгт санал нэгджээ.

    Олон улсын олимпын хорооны албан сайт “Токиогийн олимпыг хойшлуулсантай холбогдуулан Зохицуулах хороо Бээжингийн Өвлийн Олимпын зохион байгуулах хорооны үнэлгээний тайлантай танилцлаа. Өвлийн олимпын өмнө болох томоохон арга хэмжээгээ зуны олимптой давхцуулахгүй байхыг Бээжингийн өвлийн олимпын хороо хүсэж байна.

    Хоёр олимп 6-хан сарын зайтай зохиогдоно гэдэг урьд өмнө байгаагүй тохиолдол юм. Талууд хамтын ажиллагаагаа бэхжүүлэн, нөхцөл боломжоо хуваалцаж, сорилт, асуудлаа хамтаар шийднэ гэдгээ илэрхийлсэн” гэжээ.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ