• Л.Наранбаатар: Иргэдийн төлөөлөл ирээгүй гэсэн шалтгаанаар шүүх хурал хойшиллоо

    УИХ-ын сонгуулийн 22-р тойрогт Баянзүрх дүүрэгт нэр дэвшихийг хүссэн Л.Наранбаатарын СЕХ-той холбоотой гомдлыг хэлэлцэх шүүх хурлыг иргэдийн төлөөллийн оролцоо хангалтгүй гэдэг шалтгаанаар хойшлуулжээ.

    Энэ талаар нэр дэвшигч Л.Наранбаатар Баянзүрх дүүргийн сонгогчдод хандан “Ямар ч хүн Үндсэн хуулинд тусгагдсан сонгох, сонгогдох эрхээ эдлэх хэрэгтэй. Энэ эрхийг сонгуулийн ерөнхий хороо бүдүүлгээр, миний өрсөлдөгчдийн захиалгаар хийж байгаа нь нотлогдож байна. Тиймээс залуучуудыг шударгаар өрсөлдөх боломжийг олгооч.

    Үндсэн хуулийг сахиулахын тулд УИХ-ын сонгуулийн 22-р тойргийн иргэд бүгд хамтран тэмцэх хэрэгтэй байна. Монголын шүүх шударга ажиллана гэж найдаж байна. Шүүх хугацааг хойшлуулах тусам сонгогчдын бухимдал нэмэгдэнэ.

    Шүүх хурал иргэдийн төлөөлөл ирээгүй гэдэг шалтгаанаар хэдэн ч удаа хойшлох боломжтой. Миний өрсөлдөгчид тэдний захиалгын гар хөл болсон хүмүүс  сонгуулийн хугацаа дуустал шүүх хурлыг хойшлуулах арга хэрэглэж байна” гэлээ.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ