• Монгол улсын нийт батлагдсан тохиолдлын 50 орчим хувь нь эдгэрэн гарчээ

    2020-06-12

    Өнөөдөр дахин зургаан хүн эдгэрч, ХӨСҮТ-ээс дараагийн шатны сувилалд шилжлээ. Эдгэрч гарсан зургаа нь бүгд оюутнууд бөгөөд үүнээс дөрөв нь Оросын Батлан хамгаалахын Их сургуулийн оюутнууд байна.

    Насны хувьд 19-22 насны оюутнууд байгаа бөгөөд нийт 27-29 хоног эмчлэгдэн гарлаа.

    Эдгэрэн гарсан оюутнууд нь тавдугаар сарын 13,14-ний өдөр Алтанбулагийн боомтоор орж иржээ. Ийнхүү нийт 197 батлагдсан тохиолдол байгаагаас 95 нь эдгэрч гарлаа. Үлдсэн 102 хүн ХӨСҮТ-т тусгаарлагдан эмчлэгдэж байна.

    Шууд үзэх:

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ