Э.Фаучи:Судалгааны эцэст нэг биш,хэд хэдэн коронавирусын эсрэг вакин гаргаж авах найдлагатай байна

2020-06-12

Эрүүл мэндийн яамнаас коронавирусын нөхцөл байдлын талаар мэдээлж байна.

Америк эрдэмтдийн бүтээж буй вакцин ирэх долдугаар сард сүүлийн шатны туршилтаа эхлүүлэхээр болжээ.

АНУ-ын Эрүүл мэднийн үндэсний хүрээлэнгийн дэмжлэгтэй бүтээгдэж буй “Модерна” компанийн вакцин судалгааны сүүлчийн шатандаа долдугаар сард орох юм. Өмнөх хоёрдугаар шатны судалгаагаанп 300 хүнийг хамруулж, хүний дархлааны хариу урвалыг судалж байв. Харин энэ удаагийн судалгаанд АНУ-ын 50 мужийн 30 мянга орчим хүнийг хамруулахаар болжээ. Энэхүү сүүлийн шатаар вакцины аюулгүй байдлын талаар, улмаар үр дүнтэй эсэх гол дүгнэлтүүд гарах юм.

Оксфордын Их сургууль, Астразенека түншлэлийн бүтээж буй вакцин сүүлийн шатандаа наймдугаар сард, “Жонсон Энд Жонсон” компани есдүгээр сард эхлүүлэхээр болсон талаар доктор Энтоны Фаучи мэдээлжээ.

Тэрбээр мөн “Вакцин гаргаж авах ажил маш ахицтай явж байна. Судалгааны эцэст нэгээс илүү, хэд хэдэн вакцин гаргаж авах найдлагатай байна” хэмээн ярьжээ.

Шууд үзэх:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ