• Бүх цаг үеийн хамгийн агуу киноны баатраар Индиана Жонсыг нэрлэжээ

    Төмөр хүн, Люк Скайуокер хүртэл түүнд ялагджээ.

    Адал явдалт цуврал киноны баатар Индиана Жонс бол түүхэн дэх хамгийн агуу киноны дүр аж. Энэ нь Empire сэтгүүлийн уншигчдын санаагаар тодорчээ.

    Харрисон Фордын тоглосон алдартай археологичдын “эцэг”-ийн дүр бол 1973 онд Жорж Лукасын бүтээсэн киноны гол дүр билээ.

    Хоёрдугаарт Сигурни Уиверын тоглосон “Алиана” киноны Эллен Рипли дүр тодорчээ. Шилдэг гуравт Роберт Дауни тоглосон Төмөр хүн оржээ.

    Шилдэг 10 супер баатрын дунд Америк ахмад, Блэк Пантер, Бэтмен, Супермэн, Жеймс Бонд нар бас байна. Үүнээс гадна шилдэг 10-т Оддын дайн зохиолын хоёр төлөөлөгч Люк Скайуокер, Лея Орган нар багтжээ.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ