Энэтхэгээс 256 ламхай нараа авчрахаар тусгай үүргийн онгоц хөөрлөө

2020-06-12

Бүгд найрамдах Энэтхэг улсад шавилан сууж буй ламхай нарыг эх оронд нь авчрахаар МИАТ ТӨХК-ийн онгоц 09:00 цагт Улаанбаатараас хөөрлөө.

Энэхүү онгоцоор эх орондоо ирэх хүсэлтээ гаргасан 256 ламхайг, Лаос улсаас 10 монгол иргэн нийт 266 иргэнээ татан авна. Уг нислэг нь БНЭУ руу үйлдэж буй хоёр дахь нислэг болж байгаа юм.  Өмнө нь тус улс руу тавдугаар сарын 18-нд анхны нислэгээ үйлдэж, 159 иргэнээ авчирч байсан билээ.

Ламхай нарын тусгаарлах байрны зардалд 230 сая төгрөг шаардагдах бөгөөд үүнийг хүүхэд хамгааллын зардлаас гаргахаар Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэсэн. Click To Tweet

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ