• Ганган хүнд гархи нэмэр буюу Асашёорюү Д.Дагвадорж Өвөрхангай аймгийн сурын холбооны тэргүүн болжээ

    Үндэсний их баяр наадамтай холбоотой мэдээ, мэдээллүүд эрчимжиж байгаа энэ үед Монгол улсын гавьяат тамирчин, хөдөлмөрийн баатар, Мэргэжлийн сүмо бөхийн 68 дахь Их аварга Асаршёорюү Д.Дагвадорж Өвөрхангай аймгийн үндэсний сурын холбооны тэргүүнээр сонгогдсон тухайгаа өөрийн цахим хуудаснаа нийтэлжээ.

    Тэр ирэх дөрвөн жилийн турш өөрийн төрөлх Өвөрхангай аймгийнхаа үндэсний сурын спортод хувь нэмрээ оруулах болж байгаа гэнэ.

    Үүнийг л ганган хүнд гархи нэмэр гэдэг байх. Д.Дагвадорж гэгч энэ сумоч мөнгө олж байж болно. Гэхдээ бас хэмжээ хязгаартай баймаар байна.

    УИХ-ын гишүүн сайд ахынхаа сурталчилгаанд нам харгалзахгүй оролцдог түүнийг Аса гэж япон нэрээр нь дуудах, харин тэр Японоос миний хувьд шившигтэйгээр хөөгдөж ирснээсээ хойш энд, тэнд хүн “багалзуурдсан” чимээ л гарсан.

    Монгол төдийгүй дэлхийн циркэд дуртай ард түмний хүслийг боомилж байгаа та нар болиоч, Монголын циркэд дуртай ард түмэн, тэдний үр садад циркийг нь өгөөч.

    Аса ганцаараа Дамдин дархан аварга агсаны хүч тамирын үзүүлбэрийг үзүүлж чадах уу. Ийм байтал улстөрөө хийсэн шиг хийж чадахгүй явна бус уу.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ