О.Мөнхжин:Засгийн газар,Ерөнхий сайд чинь бид нарыг авч ирээгүй,бид өөрсдөө мөнгөө төлөөд ирсэн

2020-06-11

Албаны хүмүүсийн зүгээс гадаадаас эх орондоо тусгай үүргийн онгоцоор ирсэн хүмүүсийн гаргаж буй зөрчлийн талаар удаа дараа мэдээлж байгаа. Тэгвэл АНУ-аас тусгай нислэгээр гэр бүлийн хамт ирсэн иргэн Б.Мөнхжин “Бид нарыг авч ирээд байгаа юм байхгүй. Бид өөрсдөө мөнгөө төлөөд ирсэн” гээд тусгаарлах байрны орчин нөхцөл, хоол унд муу байсан талаар ярьжээ.

Иргэн О.Мөнхжин “Миний хүүхэд миний өвөр дээр суурсан хирнээ том хүний тийзний зардал төлсөн. “Сэлбэ Ресорт” гэж хөгийн газар 21 хонохдоо дөрвөн сая төгрөг төлсөн. Хоол, унд маш муу, өдрийн 200 мянган төгрөг яагаад ч хүрэхгүй газар байсан ч бид шүд зуун дуугай өнгөрсөн. Бид бүх мөнгөө төлөөд ирсэн. Засгийн газар, Ерөнхий сайд чинь бид нарыг авч ирээд байгаа юм байхгүй. Үндсэн хуулинд заасан Монгол улсын иргэнийхээ эрхээ эдлээд эх орондоо ирсэн” гэж ярижээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ