• АН-аас нэр дэвшигч Т.Энхсайхан:С.Эрдэнэ мэтүүд нь Монголын  улс төрөөс цаашаа

    2020-06-11

    УИХ-ын сонгуулийн сурталчилгаа эхлээд 9 хонож байна. Нэр дэвшигчид иргэд сонгогчидтойгоо биечлэн уулзах, телевизийн нэвтрүүлэг, мэтгэлцээнд оролцож олон нийтэд өөрсдийгөө болон мөрийн хөтөлбөрөө танилцуулахын зэрэгцээ энтертайнмент үзүүлбэрүүд ч хоршсоор явна.

    Бодлого ярьж мэтгэлцэхийн оронд биесээ хөгшин залуугаар нь дуудалцсан хоёр нэр дэвшигчийн телевизийн  бичлэг  сүүлийн өдрүүдэд сошиал орчныг сэргээв. Тэд бол АН-аас нэр дэвшигч Т.Энхсайхан, “Шинэ эвсэл”-ээс нэр дэвшигч Буянгийн Жаргалсайхан нар.

    Мэтгэлцээний үеэр Т.Энхсайхан өөрийгөө “Би таны охин шиг хүн гэж гэж хэлэхэд хариуд Б.Жаргалсайхан “Миний эхнэр шиг харагдаж байна. 40 хэдтэй юм байж 18-т шиг битгий ёс зүйгүй аашил. Эмээ шиг юм байж” гэхчлэнгээр эмэгтэй хүн рүү бүдүүлэг үгс шидэлсэн. Хариуд нь нэр дэвшигч Т.Энхсайхан “Та ч олон эхнэртэй хүн аргагүй, агагаүй. Би харин ганцхан нөхөртэй” гэж мөчөөгөө өгсөнгүй.

    Б.Жаргалсайхан 1959 оны 61 настай гэхээр 40 гаруй настай Т.Энхсайхан  өөрийгөө түүний  охин шиг гэж  хэлэх нь буруу ч биш.  Нэг нь өөрийгөө охиноо, нөгөөх нь эхнэрээ болгон харж хүн хүний харах өнцөг өөр гэдэг асуудал хоёр нэр дэвшигчдийн дунд үүсэж орхив. Энэ мэт бие рүүгээ ёжтой үгс чулуудсан хоёр нэр дэвшигчийн тэвчээр алдарч эцэст нь Т.Энхсайхан Б.Жаргалсайханд “Улс төрөөс та нар шиг хүмүүс, С.Эрдэнээтэйгээ бүгдээрээ цаашаа за юу” хэмээн  бухимдсан.  Үүнийг сонссон хэнбугайд ч “С.Эрдэнээтэйгээ бүгдээрээ зайл” гэж ойлгогдсон.

    АН нэр дэвшигчдээсээ 100-400 сая төгрөгийн дэнчингийн мөнгө авсан. Нэр дэвшигч Т.Энхсайхан  мэтгэлцээний үеэр “Би мөнгө өгөөгүй” гэсэн ч үүнд итгэх хүн байхгүй. Ямар сайндаа л Б.Жаргалсайхан  намын даргадаа мөнгө тушааж, нэр дэвшчихээд гэж хорыг нь малтаж байхав. Нээрэн л АН-ын дарга С.Эрдэнэ ашиггүй нүүдэл хийх хүн биш.

    Ямартай ч, намдаа мөнгө тушааж, тэр хэрээрээ намын даргынхаа дэмжлэгийг авч  нэр дэвших мандатаа авсан Т.Энхсайхан намын даргаа  “С.Эрдэнэ мэтүүд нь Монголын  улс төрөөс зайлцгаа”  гэж хэлээд авсан. Эндээс АН-аас нэр дэвшигчдэд ямар нэг үнэт зүйл алга гэж ойлгогдоход хүрч байна.

    "Буян"-гийн Жагаа бол хамгийн бүдүүлэг нэр дэвшигч. Харин Т.Энхсайхан нь одоо болтол намын даргаа хүлээн зөвшөөрч чадахгүй "төөрч явна". #СошиалШуугиан

    Posted by Gereg.Mn on Wednesday, June 10, 2020

    Г.Саруул

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ