Путин, Эрдоган нар утсаар коронавирус болон Ливи, Сирийн асуудлаар ярилцжээ

Орос, Туркийн ерөнхийлөгч Владимир Путин, Режеп Тайип Эрдоган нар утсаар ярьжээ.

Орос, Туркийн хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойг тохиолдуулан удирдагчид бие биендээ баяр хүргэж, харилцан ашигтай түншлэлийн харилцааг хөгжүүлэхэд бэлэн байгаагаа баталлаа.

Путин, Эрдоган нар коронавирусын тахлын эсрэг тэмцэх асуудлыг хөндлөө. Хязгаарлагдмал арга хэмжээ авах, хоёр талын худалдаа, эдийн засаг, соёл, хүмүүнлэгийн харилцааг бүрэн сэргээх асуудлыг үе шаттайгаар хэрэгжүүлэх ач холбогдлыг онцолсон гэж Кремлийн хэвлэлийн алба мэдээлэв.

Ливийн байдлыг удирдагчид нарийвчлан авч хэлэлцэж, томоохон хэмжээний мөргөлдөөнд гүнээ санаа зовниж буйгаа илэрхийлжээ. Путин гал зогсоох, Ливийн хоорондын яриа хэлэлцээг сэргээх нь чухал болохыг тэмдэглэв.

Энэхүү ярианд Сирийн байдал ч хөндөгдсөн байна. Идлибийн бүс дэх гэрээг хэрэгжүүлэх хүчин чармайлтыг нэмэгдүүлэх шаардлагатай байгааг онцоллоо. Хамтарсан тэргүүлэх зорилтуудын нэг нь гал зогсоох дэглэмийг сахих, Идлиб хотод үйл ажиллагаа явуулж байгаа террорист бүлэглэлийг саармагжуулах явдал гэжээ.

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ