• Песков: Орос улсад олигархууд байдаггүй

    В.Путиний хэвлэлийн төлөөлөгч Орост олигархи байхгүй гэж хэлээд, мөнгөө ашиглан улс төрд нөлөөлөх гэж хүссэн бизнесмэнүүд байсныг дурджээ.

    Дмитрий Песков Беларусийн Ерөнхийлөгч Александр Лукашенкогийн Беларусийн сөрөг хүчнийг Оросын зарим олигархууд ивээн тэтгэж байна гэсэн үгэнд тайлбар хийжээ.

    Оросын Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч  Дмитрий Песков “Манай улсад олигархууд оршин тогтнож байгаа талаар би мэдэхгүй. Энэ бол анхных. Мөн тэд Беларусьт ямар нэг юм хийж байгаа нь мэдэгдэхгүй байгаа, энэ бол хоёр дахь зүйл” гэжээ.

    Сануулахад, Беларусь улсад Ерөнхийлөгчийн сонгууль наймдугаар сарын 9-нд болох гэж байна. 1994 оноос хойш дөрвөн удаа засгийн эрх барьж байгаа Лукашенко оролцоно. Лукашенкогоос гадна өөр 13 боломжит нэр дэвшигч нэр дэвшүүлэхээр гарын үсэг цуглуулж байна.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ