Харин одоо сонгуульд дэвшихдээ бас л иргэдэд худал мэдээлэл тараагаад явж байна. О.Баасанхүү намайг “27 мянган төгрөгийн нүүрсийг 80 мянган төгрөгөөр зарсан. Тэр үед би Х.Баттулга Ерөнхийлөгчид ядуусыг дээрэлхдэг ямар муухай хүн бэ, ядарсан хүмүүс 27 мянгаар нүүрсээ аваг л дээ. Төрийн мөнгөөр үнэ төлбөргүй шигшүүлж, ачдаг мөртлөө дундаас нь ямар их идэж уудаг юм бэ гэж хэлж байсан. Үүний дараа тэдний нүүрсний хулгай баригдаж шоронд орсон” хэмээн гүтгэсэн.
2015 онд миний шүүх хурлыг таван өдөр Монгол Улс даяар бүх хүн үзсэн. Шүүх хурлын үед нүүрс хийсэн менежментийн компани бүх мөнгийг гаргасан. Улсаас ямар ч мөнгө гаргаагүй. Энэ компани Багануурт шигшиж, тээврийн бүх зардлыг гаргаж байсан. Улаанбаатар хотод нүүрс борлуулах 163 цэгт хүргэж, тэр цэгүүдэд ажиллаж байгаа хүмүүсийн цалинг дааж 78 мянган төгрөгийн зардал гаргасан байгааг нотолж байсан.
Энэ ажилд улсаас нэг ч төгрөг гараагүй гэдгийг О.Баасанхүү мэдэж байгаа. Энэ хүн үндэслэлгүйгээр гэмгүй хүмүүсийг буруутгаж, гүтгэж байна. Худал ярьсан нь газар дээрээ баригдаж байна. Ийм байхад сонгуулийн 20 хоногт ард түмний тархийг угаах ажилдаа орсон байх. МАНАН бүлэглэл Ардчилсан намыг дээрэмдэж авчхаад сонгуулийн өмнө Баасанхүүг намдаа элсүүлээд Эрдэнэт руу явуулчихлаа. Одоо тэнд О.Баасанхүү нэг тойрогт нэр дэвшиж байгаа хүмүүсээ харлуулж ямар ч хамаагүй аргаар УИХ-д нэр дэвшиж, МАНАН бүлэглэлээ жилд 100 мянган ам.долларын төлбөртэй хамгаалах гэж байна” гэлээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 cэтгэгдэлтэй