Монгол улс Америкт нэг сая ам.долларын үнэ бүхий хамгаалах, хувцас хэрэгсэл хандивлана

2020-06-11

Шадар сайд Ө.Энхтүвшин “Монгол улс АНУ-д нэг сая ам.долларын тусламж үзүүлж байна. Ингэхдээ голомтот ажиллаж буй эмнэлгийн ажилчдад нэг сая ам.долларын дүн бүхий хамгаалах хувцас, хэрэгслийг тусгай онгоцоор хүргэхээр шийдвэрлэсэн. Энэ сарын 21-ний өдөр манайхаас нэг сая ам.долларын хамгаалах хувцас, хэрэгслийг Америкийн талд онгоцоор хүргэж ирнэ. Мөн энэ онгоцоор буцахдаа Америкийн Сиэтл хотоо 250 иргэдээ татан авна” гэлээ.

Мөн энэ зургадугаар сард хийгдэхээр төлөвлөж байсан нислэгүүд дээр нэмэн Зүүн Өмнөд Ази руу нэг нислэг хийх асуудлыг судалж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ