• “Өндөр эрсдэлтэй нөхцөлд ажиллаж буй албан хаагчид урьдчилгаа төлөхгүйгээр байртай болох боломжтой”

    2020-06-11

    УОК-ын 23 дахь удаагийн хуралдаанаас гарсан шийдвэрийг Шадар сайд Ө.Энхтүвшин танилцууллаа.

    Төрийн албан хаагчдыг орон сууцаар хангах ажил эхэлж эхний ээлжид ХӨСҮТ-ийн эмч, сувилагч, сорьц тээвэрлэдэг жолооч зэрэг 10 хүнд байранд орох батламжийг нь гардуулж өгсөн. Тэгвэл зургадугаар сарын 20-ны дотор багтаан үлдсэн алба хаагчдад батламжийг нь гардуулж өгөхөөр болжээ.

    Энэ талаар Шадар сайд Ө.Энхтүвшин “Урьдчилгаа төлбөр төлөх боломж байхгүй гэвэл тэрийг нь зөвшөөрнө. Урьдчилгаа төлбөрөө тодорхой хэмжээгээр төлөөд, сард төлөх төлбөрөө багасгая гэвэл тэрийг ч бас дэмжинэ. Уян хатан нөхцөлтэй ажиллаж байна.

    Өндөр эрсдэлтэй нөхцөлд ажиллаж буй төрийн жинхэнэ болон үйлчилгээний алба хаагчид орно. Үүнд эрүүл мэнд, онцгой байдал, мэргэжлийн хяналт, цагдаа,  хил хамгаалах, тагнууль, гааль, ус сувгийн цэвэрлэх байгууламж дээр ажиллаж буй зарим албан хаагчид орно. Эхний ээлжинд 1300-1500 айлыг орон сууцаар хангана” гэлээ.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ