• Нийт 606 нэр дэвшигчийн 500 нь тансаг хороолол олонтой ХУД- т амьдардаг

    2020-06-11

    УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулиар 76 тойрогт 606 хүн парламентын гишүүн болохоор горилж нэр дэвшиж байгаа. Тэгвэл нийт нэр дэвшигчдийн 82 хувь буюу 500 нэр дэвшигч нь сүүлийн үеийн  “тансаг” хорооллуудаараа алдартай  Хан-Уул дүүргийн иргэд гэсэн сонирхолтой судалгаа гарчээ.

    Тэдний хөрөнгө орлогын мэдүүлгийг нэгтгэвэл, хэдэн зуун тэрбумаар хэмжигдэнэ. Монголын мөнгөтэй, амьдралын боломжтой гэх хүмүүс Хан-Уул дүүрэгт амьдардаг гэдгийг мэдэхгүй хүн ховор.

    Гэхдээ тус дүүрэг амьжиргааны түвшингийн үзүүлэлтээрээ улсдаа хоёрт ордог аж. Хан-Уул дүүргийнхний амьжиргааны түвшингийн судалгааг хойш татдаг хүмүүс бол Биокомбинат, Нисэх, Яармагийн дэнжийн гэр хорооллынхон.

    Сонирхуулахад,  УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулийн нийт нэр дэвшигчдийн 266 нь нийслэлийн есөн тойрогт хуваагдан ажиллаж байгаагаас Хан-Уул дүүрэгт 31 нэр дэвшигч өрсөлдөж байна.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ