• Лукашенко Москва дахь Ялалтын парадыг үзнэ

    Беларусийн Ерөнхийлөгч Александр Лукашенко 6-р сарын 24-нд Москва хотод болох Ялалтын парадад ирнэ. Энэ тухай ОХУ-ын Гадаад хэргийн дэд сайд Андрей Руденко мэдэгдсэн гэж ТАСС мэдээлэв.

    “Яг хоёр долоо хоногийн дараа буюу 6-р сарын 24-нд Москвад Беларусийн Ерөнхийлөгч Александр Григорьевич Лукашенко Ялалтын баярын жагсаалд оролцоно” гэж Оросын дипломатч хэлжээ. Тэрбээр янз бүрийн салбарт динамик хамтын ажиллагааг сэргээх, коронавирусын тахлын тархалтыг зогсоох мөчийг ашиглах шаардлагатай байна гэж нэмж хэлсэн байна.

    Лукашенко 5-р сарын 9-нд Москвад болох Ялалтын баярын жагсаалд оролцох гэж байсан боловч коронавирус тархсан учир цуцлагдсан. Мөн сарын сүүлчээр ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин 6-р сарын 24-ний өдөр арга хэмжээг зохион байгуулах зарлиг гаргасан билээ. Беларусь нь коронавирусын тахлын улмаас хорио цээрийн дэглэмийг хэрэгжүүлж эхлээгүй бөгөөд 5-р сарын 9-нд Ялалтын 75 жилийн ойг тохиолдуулан Минск хотод цэргийн парад зохион байгуулсан юм.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ