• Чех улс II амаржих газарт тусгай шарлагын аппарат хүлээлгэн өгнө

    БНЧУ-аас Монгол улсад суугаа Элчин сайд Ийржи Бродский Улаанбаатар хотын 2-р амаржих газарт Эрүүл мэндийн сайд Д. Сарангэрэлийн хамтаар чехийн нэр хүндтэй эрүүл мэндийн тоног төхөөрөмжийн үйлдвэрлэгч  TSE компаний  4 ширхэг шинэ нярайн шарлалтын фото эмчилгээний ламп хүлээлгэн өгөх юм. (https://www.tse-medical.cz )

    Төслийн 31 сая төгрөгийн санхүүжилтийг БНЧУ-ын Гадаад хэргийн яамнаас хийж байгаа бөгөөд  энэ нь  Чехийн хөгжлийн албан ёсны тусламжийн нэгээхэн хэсэг билээ. Энэхүү орон нутгийн жижиг төслийг монголын Диасис Монголия компанитай хамтран хэрэгжүүлж байгаа ба тус компани төслийн хүрээнд эмнэлгийн ажилтнуудад сургалт явуулж, засвар үйлчилгээг хариуцах болно.

    БНЧУ-ын зүгээс монгол улсын эрүүл мэндийн салбарыг удаан хугацаанд дэмжсээр ирсэн юм. Жишээ нь:  Улаанбаатар хотын 1-р эмнэлгийг барьсан,  дараа нь  түүнийг чехийн Линет компаний орчин үеийн эмнэлгийн ороор тоноглосон, Улаанбаатар хотын Гэмтэл согог судлалын үндэсний төвд болон Эрдэнэт хотын эмнэлэгт чехийн Кури компаний хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн тэргэнцрүүдийг бэлэглэсэн, “Монгол улсын баруун болон зүүн хэсгийн хөдөөгийн алслагдсан нутгуудад эрүүл мэндийн үйлчилгээний хүрэлцээ, хангамжийг сайжруулах” төслийн хүрээнд явуулын эрүүл мэндийн төвүүдийг нийлүүлсэн гэх мэт. Энэ жилийн хувьд БНЧУ-ын Засгийн газар Монгол улсад чехийн 5 эмнэлгийн байгууллагаас ашиглагдаж байсан бүрэн ажиллагаатай эмнэлгийн техникүүдийг бэлэглэх шийдвэр гаргасан.

    Эх сурвалж: Чех Улсын ЭСЯ

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ