• Роналдуг зун “Ювентус”-аас явах тухай дахин мэдээлжээ

    Ювентус клубын довтлогч Криштиану Роналду зуны дамжуулалтын цонхоор багаа орхиж магадгүй аж.

    Энэ тухай өмнө нь Португал залууг явах магадлалтай талаар бичсэн Италийн сэтгүүлч Пьетро Бальцано мэдээлжээ.

    “Би түрүүн хэлсэнээ баталж байна: улирлын төгсгөлд “Ювентус”-ээс Роналду явж магадгүй юм. Одоогоор энэ бол зүгээр ч цуу яриа биш, гэхдээ би энэ асуудлыг судалж байна” гэж Бальцано твиттерээр мэдэгджээ.

    Сануулахад, Роналду 2018 оны зунаас хойш “Ювентус” багт тоглож байгаа. Түүний Турины клубтэй байгуулсан гэрээ 2022 он хүртэл хүчинтэй.

    “Хөгшин хатагтай”-н нэг хэсэг болох Португал залуу Италийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлж цомыг нь хүртсэн.

    Энэ улиралд 35 настай довтлогч Сери А-д 22 тоглолт хийж, 21 гоол оруулж, 3 дамжуулалт өгчээ.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ