• Казахстанаас ирсэн иргэн зорчигчдыг онгоцноос буулгах ажлыг саатуулсан учир цагдаагийн машин улаан бүсэд нэвтэрчээ

    Бүгд найрамдах Казахстан улсаас эх орондоо ирэхээр 1,000 гаруй иргэн хүсэлт гаргасныг үндэслэн зургаадугаар сарын 10-ны өдөр тусгай үүргийн нислэг үйлдсэн.

    Уг нислэгээр 175 хүн эх орондоо ирсэн юм. Эдгээр зорчигчоос нэг нь албан хаагчдын тавьсан шаардлагыг эсэргүүцэж, зорчигчдыг буулгах үйл ажиллагааг 30-аад минут саатуулжээ.

    Үүний улмаас цагдаагийн байгууллагын алба хаагчид улаан бүсэд нэвтэрч хэв журмыг сахиулсан хэмээн Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас мэдээлэв.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ