• МИАТ өчигдөр Казахстанаас 175 иргэнээ авчирсан бол өнөөдөр Японоос иргэдээ авчирна

    Өчигдөр Бүгд Найрамдах Казахстан Улсаас монгол иргэдээ авчирч буй Нур-Султан-Улаанбаатар чиглэлийн ОМ7168 аяллын дугаартай агаарын хөлгөөр “Монгол Улсын 175 иргэн эх орондоо ирсэн бөгөөд үүнээс дөрөв нь нярай хүүхэд байгаа. БНКУ-д байгаа монгол иргэдээс 1,097 нь эх орондоо ирэх хүсэлт гаргасан байсан юм.

    Тэгвэл Гадаад улсаас монгол иргэдээ авчрах тусгай үүргийн ээлжит онгоц өнөөдөр 08:09 цагт Токио руу хөөрлөө.

    Тус онгоцоор 270 орчим иргэн эх орондоо ирнэ хэмээн ГХЯ-ны Консулын газраас мэдээлсэн. Токио-Улаанбаатар чиглэлийн онгоц 19:15 цагт “Чингис хаан” олон улсын нисэх буудалд газардах хуваарьтай.

    Монгол Улсаас Токиод суугаа Элчин сайдын яамнаас дараах мэдээллийг гаргажээ.

    ТУСГАЙ ҮҮРГИЙН НИСЛЭГЭЭР ЯВАХ ИРГЭДИЙН АНХААРАЛД:

    1. Тусгай үүргийн Токио-Улаанбаатар нислэг 6 дугаар сарын 11-ний өдөр үйлдэгдэнэ.
    2. Токио-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн ОМ 502 нислэг 6 дугаар сарын 11-ний өдрийн 14.40 цагт Нарита ОУНБ-аас хөөрнө
    3. Нислэгийн бүртгэл Нарита ОУНБ-ын Терминал №1-ийн “F” каунтер дээр өглөөний 11.30 цагт эхэлнэ.
    4. Тус нислэгээр ЭСЯ-нд бүртгүүлж, Улсын Онцгой комиссын шуурхай штабаас сонгон шалгаруулсан иргэд явна.
    5. ЭСЯ-наас дээрх сонгон шалгарсан иргэдтэй тус бүрчлэн утсаар холбоо барьж мэдэгдэх тул ЭСЯ руу залгах шаардлагагүй болно.
    6. МИАТ ХК-ийн Токио дахь Төлөөлөгчийн газраас дээрх сонгон шалгарсан иргэдтэй тус бүрчлэн утсаар холбоо барьж, тийзийг баталгаажуулах тул МИАТ ХК-ийн Төлөөлөгчийн газар руу залгах шаардлагагүй болно.
    7. Иргэдийг 21 хоног тусгаарлах байр, хоолны зардал хоногийн 50000 төгрөг буюу нийт 1,050,000 төгрөг, 0-5 настай хүүхэд төлбөргүй, 6-18 хүртэлх насны хүүхэд хоногийн 30000 төгрөг буюу нийт 630,000 төгрөгийг Онцгой байдлын ерөнхий газрын /ХААН БАНК 5084538375/ дансанд урьдчилан шилжүүлж, төлбөрийг төлсөн байна. Төлбөр хийхдээ тухайн иргэний РЕГИСТРИЙН ДУГААР, ОВОГ, НЭР болон БАЙРНЫ ТӨЛБӨР гэдгийг заавал тодорхой бичихийг анхаарна уу. Тусгаарлах байрны төлбөрөө урьдчилан төлөөгүй иргэдийг онгоцонд суулгахгүйг анхаарна уу.
    8. Мөн тусгаарлах байр руу хүргэх автобусны зардал болох 10,000 төгрөгийг “Авто тээврийн үндэсний төв”-ийн Төрийн банкны 340004009911 тоот дансанд тушаасан байхыг анхааруулж байна.

     

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ