Тус хүсэлтийг хүлээж авах боломжгүй буюу тэмцээн зохион байгуулах зөвшөөрөл олгохгүй гэсэн шийдвэрийг өнгөрсөн сарын 29-нд гаргажээ.
Уг албан бичгийг дээрх шийдвэрийг гаргаснаас долоо хоногийн дараа Монгол хөлбөмбөгийн хороонд ирүүлсэн байна. Цар тахлын улмаас түр зогсоод байсан дэлхийн томоохон бусад лигийг үзэгчгүйгээр зохион байгуулж эхэлсэн бөгөөд “Катар-2022”дэлхийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатны тоглолтын товыг ч зарлаад байгаа билээ.
Эх сурвалж: “Монголын үнэн” сонин
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 cэтгэгдэлтэй