Б.Ууганбаяр:Сонгуулиар дотоодод коронавирус тархвал хариуцлагыг нь би хүлээе,өөр хэн ч биш

2020-06-10

Өнөөдрийн УОК-ын Шуурхай штабаас хийсэн мэдээллийн үеэр нэгэн иргэн Шуурхай штабын дарга Б.Ууганбаярт хариулахад амаргүй асуултыг тавьсан ч тэрээр бодолгүй, шуудхан хариулав.

Иргэн: Коронавирус тархаагүй байна. Та бүгд сайн ажиллаж байна. Гэхдээ хэрвээ сонгуулиар коронавирус тархвал хариуцлагыг нь хэн хүлээх вэ? Ямар сайд хүлээх вэ?

Б.Ууганбаяр: Их хүнд асуулт байна. Олон нийтийн дунд гарвал Шуурхай штабыг ахалж ажиллаж байгаа хүний хувьд би хүлээе. Би хүлээх болно оо. Өөр мэргэжлийн байгууллагад хамааралтай асуудал биш хэмээн хариуллаа.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ