• Л.Мөнхтүшиг:Польшид амиа алдсан оюутныг амиа хорлосон гэдгийг одоогоор хэн ч тогтоогоогүй

    2020-06-10

    УОК-ын Шуурхай штабаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

    Бүгд Найрамдах Польш улсад сурч байсан оюутан амиа алдсан, тэр дундаа амиа хорлосон гэх мэдээлэл гараад буй.

    Тэгвэл энэ талаар ГХЯ-ны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг “Энэ хүнд гарз, хохирол тохиолдсоныг тухайн хүүхдийг амиа хорлосон гэж дүгнээд, эцсийн шийд гарсан мэтээр олон нийтэд ярьж, мэдээлэх, энэ асуудлыг улс төржүүлж байгаа нь маш хариуцлагагүй, харамсалтай үйлдэл гэдгийг албан ёсоор хэлмээр байна.

    Энэ хүүхдийн гэр бүл хүүхдийг нь амиа хорлосон гэж мэдээлж байгаад маш эмзэглэсэн.

    Польшийн Краков хотод суралцаж байсан 21 настай залуу өндрөөс унасан байдалтай нас барсан байсныг цагдаагийн байгууллага хэрэг үүсгээд шалгаж байгаа. Шалгалт явагдаж байгаа учраас бид дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй. Ар гэрийнхэн нь ч мэдээлэл битгий өгөөч, цагдаагийн байгууллагараа үнэнийг нь тогтоолгомоор байна гэсэн.

    Польш улсад Засгийн газрын тэтгэлэгтэй 130 оюутан байдаг. Сургуулийн тэтгэлгийг Польшийн Засгийн газар даадаг, амжиргааны зардлыг Монгол улсын Засгийн газар даадаг. Тэтгэлгийг нь жилд хоёр удаа хувааж өгдөг, сар болгон өгдөггүй. Тэр оюутан маань нутаг буцах хүсэлтээ гаргаагүй байсан” гэлээ.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ