• Пакьяо өөрийг нь Филиппиний ерөнхийлөгч болох төлөвлөгөөтэй гэснийг няцаав

    Боксчны хэлснээр, одоо улс төрийг хэлэлцэх цаг биш, харин эдийн засгаа шийдвэрлэх шаардлагатай байна.

    Боксын WBA-ийн супер жингийн аварга Мэнни Пакьяо өөрийн промоутер Боб Арумын тамирчныг Филиппиний ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө гэсэн мэдэгдлийн хариуг өглөө. Пакьяогийн хэлснээр түүнд ийм төлөвлөгөө байхгүй ажээ.

    “Хамгийн сүүлд би Арумтай боломжит тоглолтын талаар ярилцсан ч бид улс төр хэзээ ч ярьж үзээгүй. Одоо бол улс төрийн цаг биш: улс оронд олон шийдэх асуудал бий. Манай олон иргэд, ялангуяа гадаадад байгаа ажлын байраа алдаж байна” гэж Пакьяо хэлснийг BoxingScene мэдээлэв.

    Арум үүний өмнөх өдөр хувийн яриандаа боксчин түүнд 2022 онд Филиппиний ерөнхийлөгч болох төлөвлөгөөтэй байгаагаа мэдэгдсэн гэж хэлсэн юм. 41 настай тамирчны ялалтын дараа тангараг өргөх ёслолд нь оролцоно гэж найдаж байгаагаа бас илэрхийлсэн аж.

    Пакьяо одоо сенаторын албан тушаалыг хашиж байгаа бөгөөд 2010 оноос хойш парламентад Филиппиний Либерал намыг төлөөлж байгаа юм. Пакьяо бол найман жингийн дэлхийн аварга болсон түүхэн дэх цорын ганц боксчин юм. Мэргэжлийн рингэн дээр 71 тулаан хийж, 62 ялж (39-д нь нокаутаар) ялж, долоон ялагдал хүлээж, хоёр тулаанд тэнцэж байсан юм.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ