Хүүхэд багачуудыг зөөх сургуулийн автобус, залуучууд зорчих эко хоёр давхар автобуснууд эхнээсээ орж ирлээ

2020-06-10

Хотын Захирагч С.Амарсайхан олон нийтэд хийсэн мэдээллийн үеэрээ нийтийн тээврийн парк шинэчлэл хийгдэх талаар мэдээлсэн.

Тэрбээр “Автобусны парк шинэчлэл хийгдэж байна. Ирэх есдүгээр сарын нэгнээс хотын төвийн бүст сургуулийн стандартын 200 автобусыг хөдөлгөөнд нэмж оруулна. Нэгдсэн стандарттай, таних тэмдэг, тоолуур бүхий 800 таксийг мөн хөдөлгөөнд оролцуулна. Агаарын такси төсөл үргэлжилж байна. Цахилгаан соронзон галт тэрэгний төслийн тооцоо, судалгаа хийгдэж байна. Хүний хөгжлийг дэмжин, ажиллаж амьдрах тав тухтай орчинг бүрдүүлэх замаар “Хүний хөгжлийн индекс”-ээр дэлхийд тэргүүлэх 20 улсын нэг болно” хэмээн онцлон хэлсэн билээ.

Тэгвэл сургуулийн автобус, хоёр давхар эко автобуснууд эхнээсээ орж ирж эхэлжээ. Сургуулийн автобуснаас 200 ширхэг долдугаар сар гэхэд, харин аялал жуулчлалын зориулалттай хоёр давхар автобуснаас 10 ширхэг энэ ондоо багтан орж ирж, үйлчилгээнд явж эхлэх юм.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ