• COVID-19: Хүнсний дэлгүүр, худалдааны төв дотор явахдаа олон бараанд хүрэхгүй байхыг зөвлөв

    Эрүүл мэндийн яамнаас гаргасан  коронавируст халдварын үед хүнсний дэлгүүр, худалдааны төвд өгөх зөвлөгөөг хүргэж байна.

    Байгууллагад:

    • Өглөө бүр ажилтнуудын биеийн халуун үзэж тэмдэглэх
    • Хүн хоорондын зай барих, тэмдэглэгээ хийх
    • Лангуу, тэрэг, сагс, хаалга, хөргөгчний бариул, хүнсний хавчаар зэрэг хатуу гадаргууг 1 литр усанд 0,25мл белизна (хлор агуулсан бодис) хийсэн уусмалаар өдөрт 3-аас доошгүй удаа цэвэрлэж халдваргүйжүүлэх
    • Карт уншигч пос машиныг спиртэн суурьтай уусмалаар арчих
    • Жимс жимсгэнэ, цагаан идээ зэрэг шууд хэрэглэдэг хүнсний бүтээгдэхүүнийг ил задгай байрлуулахгүй байх
    • Амталгаат худалдаа хийхгүй байх
    • Бээлий эсвэл хүнсний хавчаар хэрэглэн иргэдэд үйлчлэх
    • Сав, баглаа, боодлыг чийгтэй алчуураар арчих
    • Спиртэн суурьтай гар халдваргүйжүүлэгч байршуулах
    • Агаар сэлгэлт тогтмол хийх
    • Белизнагийн уусмалаар тавцан, сандал, цахилгаан шатны бариул, шал зэрэг хатуу гадаргууг өдөрт 3-аас доошгүй удаа арчиж цэвэрлэх
    • Ариун цэврийн өрөөнд гар угаах саван, сальфетка байрлуулах
    • Бие засах газрыг өдөрт 3-аас доошгүй удаа цэвэрлэж халдваргүйжүүлэх (жавелин, хлорсепт)

    Хог хаягдлыг тухай бүр нь зайлуулах Албан хаагчдад:

    • Амны эсвэл нүүрний хаалт зүүх
    • Бээлий өмсөх
    • Гараа сайтар угаах
    • Ковид-19-ийн талаар мэдээлэлтэй байх
    • Халуурах, ханиах, цээжээр өвдөх зэрэг шинж тэмдэг илэрвэл 119, 80086829 дугаарт хандах

    Үйлчлүүлэгч нарт:

    • Амны хаалт зүүх
    • Гар халдваргүйжүүлэгч, нойтон сальфетка авч явах
    • Хүн хоорондын 1.5-2 метрийн зай барих
    • Хүнсний бүтээгдэхүүнд хүрэхгүй, хүнсний хавчаараар авах
    • Амталгаа хийхгүй байх
    • Олон бараанд хүрэхгүй байх
    • Нүүр, ам, хамартаа бохир гараа хүргэхгүй байх
    • Бэлэн мөнгөөр аль болох тооцоо хийхгүй байх
    • Сав, баглаа, боодлыг савантай усаар арчиж хэрэглэх
    • Хүнсний ногоо, жимс, жимсгэнийг сайтар угааж хэрэглэх
    •  Гаднах сав, баглаа, боодлыг шууд хаях
    • Гараа савандаж угаах

     

    Эх сурвалж: Эрүүл мэндийн яам

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ