• Коронавирусын эсрэг биет үүссэн эсэхийг илрүүлдэг 400 ширхэг оношлууртай боллоо

    2020-06-09

    Өнөөдрийн Эрүүл мэндийн яамны хэвлэлийн хурлын үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү “Ситунари” ХХК-д талахлаа илэрхийллээ. Тус компани Швейцарид үйлдвэрлэгдсэн, хүний цуснаас 20 минутанд коронавирусын эсрэг биетийг илрүүлдэг оношлуурыг хандивлажээ.

    Тэрбээр “Ситунари компани ХӨСҮТ-т хандивласан оношлуур нь эмнэлгийн тоног, төхөөрөмжөөрөө тэргүүлдэг компанийн чанарын дээд болсон аппаратаар хийдэг оношлуур юм. Элэгний вирусыг тоолдог бусад тоног, төхөөрөмж дээрээ суурилуулан хэрэглэх боломжтой юм” гэв.

    Мөн өчигдөр Сидней-Улаанбаатарын онгоцоор ирсэн 262 иргэнээс хоёрыг ХӨСҮТ-т тусгаарлажээ. Бусад иргэдийг тусгаарлан ажиглах байруудад тусгаарлан ажиглалтад аваад байна.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ