• Өнөөдөр 12 цагаас Хойд Солонгос Өмнөд Солонгос улсаас бүх холбоогоо бүрэн тасална

    Солонгосын төв цахилгаан мэдээний агентлагийн мэдээлснээр, БНАСАУ-ын холбогдох салбарууд тухай орон нутгийн цагаар 2020 оны 6-р сарын 9-ны 12 цагаас БНАСАУ болон БНСУ-ын хамтын холбоо авах албанаас нэвтрүүлж байсан Өмнө Умардын холбоо барих шугам, Өмнөд Умардын цэргийн талын хоорондын зүүн баруун тэнгисийн холбоо барих шугам болон хоёр Солонгосын холбооны туршилтын шугам, Солонгосын хөдөлмөрийн намын төв хорооны төв байр болон Хөх ордны хоорондын холбоо барих шугамыг бүрэн тасална гэжээ.

    Хэд хоногийн өмнө Хойд Солонгос Өмнөдийгөө хил дээрх суртал нэвтрүүлгээ зогсоохыг шаардсан билээ. Тэдний шаардлагыг биелүүлээгүй учир ийнхүү бүх холбоогоо тасалж байгаа аж.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ