• Дуучин Ц.Сарнай:Тэнгэрлэг чи минь алтан тайзнаа эргэн ирсэнд чин зүрхний угаас баярлалаа

    2020-06-08

    Хөгжмийн зохиолч, продюсер,  даралтат хөгжимчин, төгөлдөр хуурч Б.Чинбат  өчигдөр  “The Voice of Mongolia” шоунд  шинэ уран бүтээлээ толилууллаа.Тэр ийнхүү өнгөрсөн оны  арваннэгдүгээр сарын сүүлчээр БНСУ-д элэг шилжүүлэн суулгах хагалгаанд орсноосоо хойш анх удаа тайзан дээр гарч байгаа юм. Түүний гэргий Ц.Сарнай нөхрийнхөө донор болсон бөгөөд тэд өнгөрсөн дөрөвдүгээр сард тусгай нислэгээр эх орондоо ирсэн билээ.

    Дуучин Ц.Сарнай өөрийн цахим хуудастаа: 

    “Тэнгэрлэг чи минь алтан тайзнаа эргэн ирж, чамайг минь хайрладаг, чиний минь агуу хөгжмийн хязгааргүй ертөнцөөр үргэлжлүүлэн хамт аялах гэж тэсэн ядан хүлээж байсан хайртай ард түмэндээ эргэн ёсоллоо.

    Тайзан дээрээ жаргалтай байдаг энэ мөчийг нь ирээсэй гэж би чинь чин зүрхнээсээ тэнгэр бурхнаасаа, тэнгэрт байгаа ааваасаа гуйн залбирч байлаа.

    Түүнийг минь эргэн ирүүлсэн тэнгэр бурхандаа, алтан гарт агуу эмч нартаа, ижий аав гэр бүлийнхэндээ, үргэлж үнэнч анд найз нартаа, гурван сайхан үрсдээ, хамгийн ихээр түүнийг минь хайрлаж хамгаалдаг ард түмэн та нартаа чин зүрхний угаас баярлалаа. Сарнай нь” гэжээ.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ