• С.Амарсайхан:Үйл ажиллагааныхаа чиглэлийг өөрчлөн ажиллаж байгаа баар,цэнгээний газруудыг нуулгүй мэдээллэхийг иргэдээсээ хүсч байна

    2020-06-08

    Өнөөдрийн Хотын даргын ээлжит мэдээллийн үеэр иргэнээс “Эрх мэдэлтэй хүмүүсийн баар, цэнгээний газар тусгай зөвшөөрлийн чиглэлээ өөрчлөн үйл ажиллагаа явуулж байна” гэсэн санал, гомдол ирсэн юм.

    “Кино театр, хүүхдийн чөлөөт цагаа өнгөрүүлэх төв, жолооны курс болон бусад жижиг үйлчилгээний газрууд нь хагас жил гарантай хаалттай байна. Гэтэл эрх мэдэлтэй хүмүүсийн баар, цэнгээний газрууд зөвшөөрлийн чиглэлээ өөрчилж хэвийн ажиллаж байна. Жишээ нь, өчигдөр гэхэд Зайсанд АН-ын хандивын томоохон хүлээн авалт зохион байгуулагдсан. Нэг бол бүгдийг нь хааж, нэг бол бүгдийг нь нээж өгнө үү?” гэсэн санал, гомдол ирсэнд Хотын дарга С.Амарсайхан хариулт өгөв.

    Тэрбээр “Амралт, ресторан гээд үйлчилгээний байгууллагуудаа үе шаттай нээж байгаа. Иргэдээ ажлын байраар хангах, үйлдвэр, үйлчилгээний хаагдсан газруудаа үе шаттай нээх ажлуудыг судалж, аль болох богино хугацаанд хүндрэл, бэрхшээл учруулахгүйгээр иргэд, ААН-үүдээ дэмжих тал дээр анхаарч ажиллаж байгаа.

    Хорио цээр зөрчиж, үйл ажиллагааныхаа чиглэлийг өөрчилж байгаа, ард нь зарим нэг төрийн захиргааны, хууль сахиулах байгууллагуудын алба хаагчдын дэмжлэгтэйгээр ийм ажиллагаа явагдаж байна.

    Мэргэжлийн хяналтынхан ч, Онцгой комиссынхон ч анхаарах ажлууд бий. Иргэд, хэвлэлийн мэдээллийн байгууллагууд маань иймэрхүү хууль зөрчиж байгаа, иргэдийн амь нас эрүүл мэндэд хохирол учруулахуйц газруудыг ил тод, нээлттэй мэдээлэх ёстой” гэлээ.

     

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ